Үйлчилгээ

Бидний Үйлчилгээ

Бид дараах үйлчилгээг та бүхэнд өөрсдийн мэдлэг чадвар дээрээ тулгуурлан хүргэж байна.

Photo

Програм хангамж боловсруулах

Сүүлийн үеийн Технологиуд дээр суурилсан Ухаалаг шийдэл бүхий системүүдийг боловсруулж байна. Бид програм хангамж боловсруулахдаа төсөл боловсруулах аргачлал болон програм хангамж хөгжүүлэх алхамуудын дагуу боловсруулан хүлээлгэн өгч байна.


Төсөл боловсруулах аргачлал

Төслийг бид доорх зурагт харуулсанчлан Төсөл эхлүүлэх, Төслийг төлөвлөх, Төсөл боловсруулах, Хянах болон шалгах, Нэвтрүүлэх болон хаах гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэж байна.


Програм хангамж боловсруулах үе шат

Төсөл боловсруулах үе шат буюу хөгжүүлэлтийн шатанд ирсэнээр програм хангамжыг доорх зурагт харуулсаны дагуу үе шатуудтайгаар хэрэгжүүлдэг. Ингэснээр хөгжүүлэлтийг эмх цэгцтэй, алдаагүй, амжилттай дуусгах үндэс болдог.


Зөвлөх үйлчилгээ

Бизнесийн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагааг мэдээллийн технологийн шийдэлтэй хэрхэн уялдуулан ажиллуулж, ажилтнуудын уялдаа холбоог сайжруулан, цаг хугацаа, хөрөнгө төсөв хэмнэж болох техник, технологийн зөвөлгөөг авах боломжтой.


Байгууллага ба технологийн уялдаа холбоо

Photo
Photo

Сургалт, дадлагажуулалт

Манай академи нь олон төрлийн сургалтуудыг төвлөрсөн байдлаар явуулдаг бөгөөд Монголын томоохон компаниудтай хамтран ажиллаж байна. Ингэснээр таныг манай сургалтанд амжилттай суралцаж, мэргэжлийн шалгалтанд тэнцсэнээр тохирох ажлын байранд нь зуужлах арга хэмжээг бас хэрэгжүүлж байна.

Business Intelligence

Бизнесийн байгууллага нь өөрийн үнэ цэнэтэй өгөгдөл (data) дээрээ үндэслэн тайлан шинжилгээ гаргах зайлшгүй шаардлагатай болсон билээ. Бидний хувьд тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв зохистойгоор хадгалах, хамгаалах технологийн шийдлийг нэвтрүүлэн суулгах болон түүн дээрээс тайлан шинжилгээ, судалгаа үнэ бодитоор гаргах боломжыг бүрдүүлж өгдөг билээ.


Өгөгдлийн агуулах бүрдүүлэх (Data Warehouse)

Таны байгууллага дээр байрлах цаасан болон цахим мэдээллийг өгөгдлийн агуулахад хэрхэн байршуулах тал дээр доорх зурагт харууллаа. Өгөгдлийг цахим байдалд хөрвүүлэн, нэг стандарт загвараар хадгалсанаар тайлан судалгаа гаргаж авахад маш хялбар болдог. Мөн өгөгдлийн агуулахад байршуулахдаа тодорхой аргачлал, системүүдийг ашигладаг байгаа.


Тайлан аналитак системүүд

Байгууллагын өгөгдөлүүдийг нэгэнт стандарт загварын дагуу өгөгдлийн агуулахад байршуулсанаар тайлан шинжилгээ, судалгааны системүүдийг холбох шаардлагатай болно. Энэхүү систем дээр удирдах албан тушаалтан хүмүүсийг ажиллаж сургах, тайлан зохиох зэрэгт сургадаг байгаа.

Photo

Манай Харилцагч

Хамтдаа хөгжье